
100% байгалийн гаралтай бүтээгдэхүүн
Нутригумс (Nutrigums) бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш, харин сэтгэл зүрх, хайр, амьдралын шаардлагаас үүдэн бий болсон бүтээгдэхүүн ба шийдэл юм. Фабиан болон Луиза Уиттингэм—гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавьдаг хүмүүс. Бид энэ компанийг хүү Жакынхаа төлөө байгуулсан юм. Тэрээр аутизмын хүрээний эмгэгтэй бөгөөд уламжлалт витамины шахмалыг уух гэж их зовдог байсан. Тиймээс бид өндөр тунтай витаминыг амттай, зугаатай гамми хэлбэрт оруулахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Ингэснээр шим тэжээлтэй бүх насныханд зориулагдсан хүртээмжтэй бүтээгдэхүүнийг бий болгохын тулд их хичээсэн. Бид чанартай хоол тэжээл хэн бүхэнд зайлшгүй хэрэгтэй, мөн тэр нь залгихад төвөггүй байх ёстой гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг.
Фабиан болон Луиза Уиттингэм нарын сайхан түүхээс...
Нутригамс (Nutrigums) бол зүгээр нэг бүтээгдэхүүн биш, харин сэтгэл зүрх, хайр, амьдралын шаардлагаас үүдэн бий болсон бүтээгдэхүүн ба шийдэл юм.
Нэгэн гэр бүлээс эхэлсэн эмзэг түүх....
Фабиан болон Луиза Уиттингэм—гэр бүлийнхээ эрүүл мэндийг хамгийн түрүүнд тавьдаг хүмүүс.
Бид энэ компанийг хүү Жакынхаа төлөө байгуулсан юм. Тэрээр аутизмын хүрээний эмгэгтэй бөгөөд уламжлалт витамины шахмалыг уух гэж их зовдог байсан. Тиймээс бид өндөр тунтай витаминыг амттай, зугаатай гамми хэлбэрт оруулахын тулд шаргуу хөдөлмөрлөсөн. Ингэснээр шим тэжээлтэй бүх насныханд зориулагдсан хүртээмжтэй бүтээгдэхүүнийг бий болгохын тулд их хичээсэн.
Бид чанартай хоол тэжээл хэн бүхэнд зайлшгүй хэрэгтэй, мөн тэр нь залгихад төвөггүй байх ёстой гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг.
Тиймээс, бидний гэр бүлээс танай гэр бүлд зориулсан амтат витамин буюу эрүүл мэндийг тэтгэх бүтээгдэхүүнээ хүлээн авна уу.
Nutrigums нь эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бүх насныханд хэрэглэхэд хялбар, өндөр чанартай, хүртээмжтэй болгохын тулд гамми хэлбэрээр үйлдвэрлэхийг зорьж байна.
Бидний зорилго:
“Nutrigums Limited” компанийн эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнүүд нь сүүлийн үеийн инноваци, үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлж, байгалийн гаралтай түүхий эдийг ашиглан бүтээдэг.
Жимс, хүнсний ногооны нухаш болон пектинийг ашигласнаар гамми нь байгалийн амт, зажлууртай бүтэцтэй болдог.
“Nutrigums Limited” компани нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа гэр бүлүүдэд гайхалтай, олон төрлийн амин дэмтэй бүтээгдэхүүнүүдээ хуваалцахдаа бахархдаг.
Бидний зорилт:
Хоол тэжээлийг хэрэглэхэд хялбар, амттай болгох
Өндөр чанартай, хүртээмжтэй үнэтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Насанд хүрэгчид болон хүүхдүүдэд шахмал эм ууж чаддаггүй тохиолдлыг шийдэх
Жимсний амттай, залгихад хялбар гамми хэлбэрийг санал болгох
“Nutrigums Limited” компанийн гамми бүтээгдэхүүнүүд дараах онцлогтой:
Веган, цагаан хоолтонд ээлтэй
Хиймэл өнгө, амт оруулагч агуулаагүй
100% дахин боловсруулах боломжтой савлагаатай
GMO болон цавуулаггүй
Ихэнх гамми 5-аас дээш насныханд тохиромжтой
Их Британийн “MHRA” лабораториор баталгаажсан
ISO, BRC, GMP стандартын гэрчилгээтэй
HFMA (Эрүүл Хүнс Үйлдвэрлэгчдийн Холбоо)-ны гишүүн
